Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс худалдан авалт хийсэн иргэн 400 сая төгрөгийн азтан болсон билээ. Хэсэг хугацаанд хүлээгдсэний эцэст иргэн н.Цэенпил 400 сая төгрөгийн азтан болсноо баталгаажуулахаар Гааль, татварын ерөнхий газарт ханджээ. Гэвч түүний материалыг хуурамч байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэх мэдээлэл гарсан.
Тэгвэл албаны эх сурвалж энэ мэдээллийг баталжээ. Гааль, татварын ерөнхий газраас 400 сая төгрөгийн азтаны баримтыг жинхэнэ эсэхийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хандсан байна.
М.КЕЙТ