Олон цагаар ширээний ард суун ажилладаг хүмүүст нуруу чилэх хүзүү хөших зэрэг олон зовиурууд илэрдэг. Та удаан цагаар суухдаа өөрт эвтэйгээр байрлалаа өөрчилж, сандал ширээнийхээ өндөр намыг хүртэл өөрчилмөөр санагддаг уу.
Тэгвэл EvoDesk нэртэй энэхүү ширээ бүрэн программчлагдсан тул та өөрийн хүссэнээр өндөр намыг нь өөрчилж, налуу хэмийг нь ч өөрчилж болох гэнэ.
Гэхдээ үүндп механик ажиллагаа таниас шаардагдахгүй гэдгээрээ онцлог. Дэлгэц хэсэгт таны өндрийг хэмжиж хянах мэдрэгч байх ба үүний тусламжтайгаар ширээ өөрөө танд тохируулагдан өндөрсөж, намсана.
Та сандалдаа шигдэн доош суулаа гэхэд таны нүүр харалдаа дэлгэц байрлах хэмжээнд хүртэл ширээ өөрөө намсана. Буцаад цэх суухад мөн л автоматаар ширээ өндөр болно.
Үнэхээр гайхалтай биш гэж үү.
Т.МӨНХ