Тахианы мах шиг амттай хумсны будаг бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Тахианы мах шиг амттай хумсны будаг бүтээжээ

Тахианы махан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэд үйлчилдэг KFC сүлжээ тахианы махны улаан фэнүүддээ зориулж нэгэн онцгой бүтээгдэхүүн хийжээ.

Эдгээр хумсны будгууд нь яг л энгийн хумсны будгууд шиг олон төрлийн сонголт бүхий өнгөтэй ба харин будагтай хумсаа амандаа хүргэх үед танд амт амтагдах гэнэ.

Амтны хувьд одоогоор хоёр төрөлтэй ба энэ нь KFC-ийн бүтээгдэхүүнүүдийн амтыг мэдрүүлэхүйц үндсэн жор болон халуун ногоотой гэсэн амтууд аж.

Уг хумсны будгуудыг олон нийтэд худалдаалахгүй ба зөвхөн компанийн зар сурталчилгаа болон бусад үйл ажиллагаанд зориулан ашиглах юм байна.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж