Хайлтын системийн илэрцийн хамрах хүрээ тэлснээр Baidu-д төвлөрөх зар сурталчилгааны орлого нэмэгдэнэ гэж Baidu компани тооцоолжээ. Харин Microsoft компани дэлхийн хамгийн том зах зээлүүдийн нэг Хятад улсад Bing хайлтын системээ нэвтрүүлснээр олон улсын веб зах зээлд нэр хүндээ өсгөх боломжтой болно.
Baidu хайлтын систем нь дангаараа Хятадын веб зах зээлийн 3/4 хувийг эзэлдэг бол Google 19,6 хувийг эзэлдэг аж. Google компани Хятадын зах зээлд дангаар нэвтрэх стратегитай ажиллаж байгаа бол харин Microsoft компани Хятадын өөрийнх нь хайлтын системтэй хамтарч Bing хайлтын системээ нэвтрүүлэх арга замыг сонгосон байна. Хайлтын илэрцүүдийг Англи хэл дээр үзсэнээр Хятад иргэдийн Англи хэлний мэдлэг дээшлэх боломжтой гэж хоёр тал үзэж байгаа ба сүүлийн жилүүдэд Англи хэл нь Хятадад маш түгээмэл болж, тус улсын хоёрдахь хэл болоход ойрхон байна.