Монгол туургатны өдрүүд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Монгол туургатны өдрүүд эхэллээ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ жилийн наадмыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар болсон билээ. Уг ажлын хүрээнд БСШУЯ, Үндэсний номын сан, МУИС хамтран энэ сарын 5-9-нд монгол туургатны өдрүүд арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Энэхүү арга хэмжээний эхлэл болох “Монгол гэрийн өдөр” өнөөдөр болж байна. Харин маргааш “Монгол цагаан идээний өдөр”-ийг зохион байгуулах ажээ. Тус үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох гэнэ. Ирэх пүрэв гаригт “Монгол бичгийн өдөр” болох бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболд оролцох юм байна. Тус өдрийн хүрээнд каллиграфийн үзэсгэлэн, “Монгол бичиг” сэдэвт шүлгийн тэмцээн зохион байгуулан дүгнэх аж. Түүнчлэн энэ сарын 8-нд “Монгол язгуур урлагийн өдөр” болох бол 9-нд “Монгол хувцасын өдөр”-ийг тус тус зохион байгуулах ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж