Урин дулаан цаг ирж, гол мөрөнд аялж зугаалах, загасчлах зэргээр хүмүүс цагаа өнгөрүүлэх нь ихэсч байна. Энэ үед хэрэг болохуйц авч явахад авсаарахан, салгаж угсарч болдог нэгэн завийг танилцуулж байна.
GoBoat нэртэй энэхүү завь нь нэг хүний суудалтай, доод хэсэгтээ хийлдэг дугуй хэлбэрийн суурьтай, дээд хэсэгтээ суудал болон залуур зэргийг багтаасан. Жижиг хэмжээтэй ч хүчин чадал сайтай мотортой.
Энэхүү завийг 200 ам.долларын үнээр энэ зундаа багтаан худалдаанд гаргах аж.
Т.МӨНХ