Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Ирландад жил бүрийн гуравдугаар сарын 17-нд тэмдэглэдэг “Гэгээн Патрикийн өдөр” хүмүүс ногоон өнгийн хувцас өмсдөг уламжлалтай.  Харин АНУ-ын иргэн Элизабет Свитхарт өдөр бүр ногоон өнгийн хувцас өмсдөг.

74 настай Элизабетыг хүмүүс “Ногоон эмэгтэй” гэхээр андахгүй болжээ. Элизабет эргэн тойрны бүх зүйл ногоон өнгөтэй байвал баяр хөөртэй, жаргалтай байдаг. Тэр ногоон өнгөнөөс таашаал авч, нэг үгээр бол “донтсон” аж. Нөхөр нь ч түүнийг дагаад ногоон өнгөнд дуртай болж иржээ.

АНУ-ын Нью-Йорк хотод нүүж ирснийхээ дараа Элизабет байгалийг маш ихээр үгүйлэх болжээ. Тэд өмнө нь  Канадын Нова Скоша мужид амьдарч байсан аж. Эхэндээ тэр зөвхөн хумсаа ногоон өнгөөр буддаг байжээ. Яваандаа тэр хувцас худалдан авахдаа үргэлж ногоон өнгийг сонгох болсон байна. Эцэст нь гэрийн бүх тавилгаа ногоон өнгөтэй болгож, үсээ хүртэл буджээ. Одоо түүний амьдардаг дүүрэгт “Ногоон эмэгтэйг” танихгүй хүн ховор. Бүхэлдээ ногоон өнгөтэй Элизабетийг харсан хүмүүс “миний дуртай өнгө байна” гэж хэлдэг аж. Хариуд нь Элизабет “Гэхдээ та ногоон өнгийн хувцас өмсөөгүй л байна ш дээ” гэж хэлдэг гэнэ.

НОГООН ӨНГӨ нь хүчирхэг байдал болоод итгэл найдвар, баян чинээлгийг илэрхийлдэг. Түүнчлэн хуучинсаг хүмүүс ногоон өнгөнд дуртай байх нь элбэг. Энэ өнгөнд дуртай хүнийг хувийн зохион байгуулалт сайтай, биеэ барих чадвартай байдаг. Ногоон бол амьд байгалийг илэрхийлдэг өнгө билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж