Олон улсын бизнес фестивалийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Олон улсын бизнес фестивалийн бүртгэл дуусахад хоёр хоног үлдлээ

Ливерпүүл, Лондон

Их Британи

2016 оны 06 сарын 28 – 7 сарын 03

Монголын Бизнес Мэдээллийн Бааз (MBD) www.mongolianbusinessdatabase.com (Authorized Lead of the Mission), Британийн Худалдаа Хөрөнгө Оруулалтын газар, Ливерпүүл хотын захиргаанаас Ливерпүүл хотод зохион байгуулж байгаа Олон улсын бизнес фестивал www.ifb2016.com  болон 7 сарын 1-3-нд Лондон хотод үргэлжлэх бизнес хөтөлбөрт оролцох Монголын бизнес төлөөлөгчдийн бүртгэл дуусах гэж байна.

Энэ бизнес аяллын хүрээнд бизнес эрхлэгчид Олон Улсын Бизнес фестивалийн "Британи-Азийн орнуудын бизнес чуулган" (Innovate ASEAN), B2B-ийн дэлхийд тэргүүлэгч Blooloop-ийн сургалт танилцуулга (Blooloopliverpool: The future of visitor experience), "Аж ахуй эрхлэхэд хүрэх гарц" (Gateway2Enterprises), "Дэлхийн спортын гол уралдаан тэмцээнээс хэрхэн үр ашиг хүртэх нь" (Opportunities in Major sport events) зэрэг олон улсын бизнес уулзалт, хөтөлбөрүүдэд оролцохоос гадна бүтэн сарын турш үргэлжлээд өндөрлөх энэ арга хэмжээний хаалтын ажиллагаанд оролцоно. (Их Британи Улс энэхүү арга хэмжээг цаашид дэлхийн хамгийн том олон улсын бизнес цугларалт болгохоор зорьж байгаа бөгөөд 2014 оны арга хэмжээнд дэлхийн 100 орчим орны 40.000 орчим бизнес эрхлэгчид хуран чуулж байжээ).

Оролцогчид дараа нь Лондон хотод аялахдаа Их Британийн Парламентийн ордон болон Монгол Улсын ЭСЯ-нд тусгай хөтөлбөрөөр зочлох болно.

www.mongolianbusinessdatabase.com сайт дахь холбогдох линкээр орж урьдчилсан хөтөлбөр болон удирдамжтай танилцаад  dulguun@b2bmongolia.com и-мэйл хаягаар,  эсвэл 95855059, 77109911 дугаарын утсанд хандаж  бүртгүүлнэ үү.

БҮРТГЭЛ 5 сарын 20-ны Баасан гаригт дуусна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж