“МИАТ 60 Марафон” бүх нийтийн марафон гүйлт болно

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

“МИАТ 60 Марафон” бүх нийтийн марафон гүйлт болно

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 60 жилийн ойн баяраа угтан энэ сарын 21-ний бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хамтдаа аялсан нэгэн жаран” уриан дор нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн арга хэмжээ “МИАТ60 Марафон” бүх нийтийн марафон гүйлтээр эхлэнэ. 21км-ийн зайн марафон гүйлтэнд 18-аас дээш насны бүх хүн оролцож болох бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Дүнжингаравын урд зам – Баянзүрхийн товчоо – Скай рекортын зам – Маршалын гүүр – Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол талбай гэсэн маршрутаар зохион байгуулагдана. Марафон гүйлтийг МИАТ ТӨХК хөнгөн атлетикийн “Үчимбэр” клубтай хамтран зохион байгуулах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж