УИХ-ын чуулганы хуралдаан ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар 15.00 цагт эхэлсэн билээ.Чуулганы хуралдааныг УИх-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байгаа бөгөөд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын дунд бяцхан “маргаан” дэгдээд авав. Хуралдааны эхэнд Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд саналаа хэллээ.
Д.Лүндээжанцан: Прокурор хүнд эрсдэл их байдаг. Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурор эрсдэл өндөр байдаг.
Ж.Батзандан: Монгол Улсын хэмжээнд 500 гаруй прокурор байдаг. Прокурор бол маш их эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Прокурорын хангамжийг буруулж байгааг гайхаж байна. Прокурор бол шүүгчээс хүнд нөхцөлд ажилладаг.
Д.Дорлигжав: Миний ойлгосноор шүүхтэй адилтгаж хассан юм байна гэж бодсон. Би хувьдаа бол прокурорын хангамжийг бууруулж байгааг эсэргүүцэж байгаа. Прокурорын байгууллагын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэчилсэн найруулгын анхны төслийг хийж байна.
Ц.Оюунгэрэл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр байгууллагын соёлыг тусад нь төлөвшүүлье гэж бодож байна.
Д.Лүндээжанцан: Тахарын албаны чиг үүргийг ойлгохгүй хүн алга. Хамгийн гол нь энэ албыг татан буулгая гэсэн “мессеж” аваад байна л даа. Би бол татан буулгаснаас ШШГЕГ-ын дэргэд явж байсан нь дээр юм шиг санагдаад байгаа юм. Энэ асуудлыг наанатай, цаанатай болох хэрэгтэй. Хувийн хэвшлээр шүүхийн шийдвэр биелүүлнэ гэж байна. Энэ тал дээр анхаарал тавих хэрэгтэй.
Б.БАТ