Уго Чавес Венесэулд эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Уго Чавес Венесэулд эргэн ирлээ

Кубад яаралтай мэс засалд орсон Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өчигдөр эх орондоо эргэн ирлээ. “Амьд гарахын төлөөх тэмцэлд яллаа” гэсэн нь Уго Чавесын эх орондоо ирээд хийсэн  анхны мэдэгдэл байв.

Цэргийн дүрэмт хувцас, улаан берет малгай өмссөн Чавес Венесуэлчүүдэд хандаж 30 минут орчим мэдэгдэл хийсэн байна.

Эмчийн хатуу хяналтын дор байгаа Уго Чавес “Би хувь заяагаа бурхан, эмч нарын гарт даатгасан” гэж мэдэгдэлдээ өгүүлжээ. Ерөнхийлөгчийн ордны гадна  Уго Чавесыг дэмжигчид туг далбаа барин ёслол хүндэтгэлийн байдалтай угтаж авсан гэнэ. Кубад хорт хавдрын мэс засалд орсон Уго Чавесын  эрүүл мэндтэй холбоотойгоор  улс төр дэх түүний ирээдүй бүрхэг болоод байгаа ажээ. Тэрбээр урьдынх шигээ эрч хүчтэй байхыг байдгаараа хичээж байсан ч бие нь тааруу байгаа нь илт байсан гэнэ. Уго Чавес Венесуэлийн тусгаар тогтнолын хоёр зууны тэмдэглэлт өдрийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Гэвч би сэтгэлдээ Венесуэлийн зүрх болох Каракас хотод та бүхэнтэй хамт байх болно” гэжээ.

Венесуэлийн дээд шүүхийн ахлах шүүгч асан Сесилиа Гомез Ерөнхийлөгч Уго Чавесаас эрүүл мэндийн байдлынхаа талаар тодорхой мэдээлэл өгч, дэд ерөнхийлөгчид албан тушаалаа түр шилжүүлэхийг шаардсан байна.

Видеог ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж