Мото спортынхон аялалд гарлаа

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Мото спортынхон аялалд гарлаа

Монголын Үндэсний Олимпын Хороо байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймгаас төрсөн мото спортын шилдэг тамирчид болох Гавьяат дасгалжуулагч Л.Баасанжав, Ш.Эрдэнэбилэг нарт хүндэтгэл үзүүлэх аяллыг зохион байгуулахаар болсон юм.

“Сэлэнгэ мотор” спорт клубын аяллын нээлт МҮОХ-ны гадна талбайд өнөөдөр боллоо. Аялал тавдугаар сарын 15-ны өдөр  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас гараагаа эхэлж, маргааш нь Улаанбаатар хотноо техникийн үйлчилгээнд хамрагджээ.  Аялагчид одоо хотоос зүүн чиглэлд гараад байна. Аяллын үргэлжлэх замын урт 9000 орчим км бөгөөд зургадугаар сарын 23-нд буюу Олимпын өдрөөр барианд орно.

БАГИЙН ГИШҮҮД:

  • П.Баярмагнай /”Сэлэнгэ мотор” клубын дасгалжуулагч, авто спортын дэд мастер
  • Ганбат /”Сэлэнгэ мотор” клубын гишүүн, Гаалийн ажилтан                               
  • Баттогтох /”Сэлэнгэ мотор” клубын гишүүн, Мотоспортын тамирчин, 1-р зэрэгтэй/

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД:

  • “Сэлэнгэ мотор” спорт клуб
  • Монголын автомашин, мотоциклын спортын холбоо                                                                  
  • Монголын Үндэсний Олимпын Хороо  
  • Хил хамгаалах ерөнхий газар             
  • Сэлэнгэ аймгийн гаалийн газар    
  • “КТМ” клуб

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж