Прокурорын байгууллагын тухай хуулийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Прокурорын байгууллагын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаан ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар 15.00 цагт эхэлсэн билээ.Чуулганы хуралдааныг УИх-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж байгаа бөгөөд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нарын дунд бяцхан “маргаан” дэгдээд авав. Хуралдааны эхэнд Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдавга Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нараас асуулт тавьсан бөгөөд  Хууль зүйн сайд Д.Дорлигжав "Ажлын гишүүд, өмгөөлөгч прокурорын шийдвэртэй танилцаж болно. Нэг прокурор нэг хэргийг хянаад явж байх хооронд байцаагчаас шалтгаалж уддаг, тодорхой байгууллагаас шалтгаалдаг. Ийм тохиолдолд дэмжлэг үзүүлэх Мөрдөн байцаах газарт хандаж болно" гэж тайлбарлалаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж