Байгаль хамгаалагчдын цамхагууд ашиглагдахгүй байсаар удсан. Тэгвэл Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газрын Мөнгөнморьт суман дахь “Хэрлэн” хамгаалалтын хэсгээс ан амьтан, байгалийн юмс үзэгдлийг ажиглах цамхагийг сэргээн засварлан ажилд оруулсан байна. Мөн Хориуд, Хамбын эрээнд гэх газар тус бүр засварлан ажилд оруулаад байгаа юм байна. Ингэснээр байгаль хамгаалагчид өөрсдийн хариуцах хэсэгтээ хяналтаа тогтоож, холоос харж болохуйц ан амьтаддаа өндрөөс хяналт тавих боломжтой болж байгаа юм.