Намайг Анужин гэдэг. Би МУИС-д сурдаг. Саяхан “City Slide”-ийн тухай Фейсбүүк дээр олж мэдлээ. Хуудас нь ийшээ “явъя” гэх хүмүүсийн бичсэн комментээр дүүрэн харагдана. Олон хүмүүс очих бололтой.
Зуны амралтаараа гэртээ амарна гэж миний үеийхэн боддог шүү дээ. Бид яг үнэндээ зун цагийг маш хөгжөөнтэй, зугаатай, дурсамжтай өнгрүүлэхийг хүсдэг. Тийм ч болохоор “City Slide” Монголд болох гэж байгаад би маш баяртай байна.
Sky Resort дээр болох “City Slide” миний анхаарлыг маш их татаж байгаа. Яагаад гэвэл, сүүлийн хэдэн жилд байгаагүй тэр сайхан уур амьсгал Монголд бий болох юм шигээ. Хотыхон маань заавал очих хэрэгтэй. Улаанбаатар хотод зун болгон Playtime, DJ шоу, Food Festival гэх янз бүрийн үйл ажиллагаа болдог ч бүтэн өдрийг сэтгэл хангалуун өнгрүүлэх боломж тэр болгон олддоггүй.
Харин хамгийн чөлөөтэй, цагийг зугаатай өнгрүүлэх боломж 6 сарын усан гулгуурын эвент дээр байгаа мэт санагдана. Энэхүү гайхалтай урт гулгуур нь Монголд анх удаа тавигдаж байгаа юм байна. Ер нь жил болгон Америк, Солонгос, Япон, Англи, Малайз, Испани-д яаг энэхүү зугаатай өдөрлөгүүд болдог гэнэ.
Хоёр хоногийн өмнө, Амеркийн Флорида мужын Тампа хотод “City Slide” өдөрлөг болжээ. Дөнгөж сая, Тампа дахь бичлэгийг үзлээ. Хүмүүс инээд дүүрэн харагдана. Их л зугаатай харагдаж байна шүү. Ганц ялгаатай зүйл олж харлаа: Тампа дах үнэ манай Монголын үнээс маш өөр юм байна. Нэг хүн ганц гулгахын тулд $25 төлж байхад Монголд 3000 төгрөг гэж байна. Монголын үнэ залуу хүмүүс бидэнд маш боломжийн тул яагаад очиж үзэж болохгүй гэж?
За тэгээд, энэ зун олон хүмүүс бужигнах тул аль болох эртхэн очвол дээр гэж бодож байна.
Бид бага байхдаа усаар байлддаг байсан шүү дээ. Усаар тоглодог байсан үеээ бодохоор их л чөлөөтэй, сайхан байсан мэт санагддаг шүү дээ. Энэ зун, дахин хүүхэд шиг усаар байлдаж болох юм байна. Усан байлдаан болно гэж сонслоо.
Гэхдээ хувцасны асуудал байна. Хүмүүс яаг яамар хувцастай очих болоо? Усны зориулалтай хувцастай очих уу эсвэл зуны нимгэн хувцастай очих уу? Би бол хувьдаа, бассейны хувцас өмсмөөргүй байна. Тиймээс, би нимгэн шорт, мактай очих санаатай. Орой болоход “Будгийн Шоу”-тай юм байна. Будгийн Шоу их л сонирхолтой санагдаж байна.
Миний бодлоор, энэ “City Slide” алдаж болохооргүй эвент тул саяхан найзуудтайгаа тасалбараа онлайнаар захиаллаа. Одоо, бид 6 сарын 1-ийг тэсэн ядан хүлээж байна.
Хөлбөмбөгийн талбайг гурван удаа тойрсонтой тэнцэх гайхалтай урт усан гулгуур “Скай Ресорт” дээр энэ зун нээлтээ хийнэ! City Slide нь дэлхийн олон оронд зохион байгуулагддаг бөгөөд Монголд анх удаа энэ зун болох гэж байна. Энэ зуныг сайхан дурсамжтай өнгөрөөхийг хүсвэл City Slide дээр заавал очоорой.
6 сарын 1-5 ны хооронд болох шоуны тасалбар худалдаанд гарч эхэлсэн тул ЭНД-ээс тасалбараа захиалаарай.