Засгийн газрын “Сайн малчин” хөтөлбөр өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжиж эхэлжээ. Түүнээс хойш Төрийн банк болон ХААН банкнаас 22 мянга 753 малчин 88 тэрбум 397.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй авах хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс одоогоор 21 мянга гаруй малчинд 81.1 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж.
Жилийн 10 хувийн хүүтэй зээлийг малаа эрүүлжүүлэхэд шаардлагатай эм тарилга туулгалт, угаалгын бодис авах, хадлан тэжээл бэлтгэх, бага оврын трактор, тоног төхөөрөмж авах, малын чанар, үүлдэр сайжруулах, сайн чанарын үржлийн мал авах зэргээр технологи сайжруулахад зарцуулахаар уг хөтөлбөрт тусгажээ.
Эх сурвалж www.polit.mn