15-тайдаа бөхөөр хичээллэсэн Дархан аварга

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

15-тайдаа бөхөөр хичээллэсэн Дархан аварга

Бөх судлаач На.Зоригтбаатар Монгол Улсын Дархан аварга А.Сүхбатын Монгол бөхтэй нөхөрлөсөн 16-35 насны амьдралыг ном болгон буулгажээ. “Дархан аварга А.Сүхбат: Монголчууд үнэн байхад л дуртай” баримтат номыг зохиолч жижиг хэмээх А.Сүхбат аваргын амьдрал, барилдааны түүхийг он сарын дарааллаар бичиж, А.Сүхбат аваргын 20 жилийн турш хөтөлсөн барилдааны тэмдэглэлээр баримтжуулсан байна.   На.Зоригтбаатар энэхүү номыг зохиосон талаараа “2000 оны Үндэсний баяр наадмаар А.Сүхбат аварга түрүүлж арслан цолтой болсон. Дараа жил нь буюу 2001 онд 1024 бөхийн барилдаанд түрүүлж аварга цол хүртсэн. Одоогийн МҮБХ-ны дүрмээр 1024 бөхийн барилдаанд түрүүлбэл хоёр удаа түрүүлсэнд тооцож цол олгодог. Гэтэл тэр үед энэ дүрэм үйлчлээгүй. 1024 бөхийн барилдаанд түрүүлсний нь дараа би А.Сүхбат аваргад өөрийнх нь тухай ном бүтээхээ амласан юм.  Нэгдүгээрт, тэр амлалтаа биелүүлсэн хэрэг.  Хоёрдугаарт, 2004 онд мөн л А.Сүхбат аварга түрүүлсэн. Харин 2014 онд буюу 10 жилийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан аварга цолыг нь гардуулсан. Тэр үеэс эхлэн цолны асуудалтай холбоотой зүйл яригдаж эхэлсэн. Аварга ч зодог тайлсан. Тиймээс маргаантай байдаг асуудалд хариулт өгөх цаг хугацаа нь болсон гэж үзээд энэ номыг бичиж эхлүүлсэн” хэмээн ярив.

Д.ЖАГАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж