АНУ-ын Миссури мужид автомашины осолд орсон эхийн тээж байсан хүүхдийг эмч нар эсэн мэнд эх барьж авчээ.
Гэрээсээ 96 км-ын зайтай эмнэлэгт очихоор явж байсан Сара, түүний нөхөр Мэтт нарын машин трактортой мөргөлдсөн байна. Тэднийг эмнэлэгт хүргэх үед бүсгүй нас баржээ. Эмч нар бүсгүйн амийг аварч чадаагүй ч гэдсэн дэх хүүхдийнх нь амийг аврахаар яаралтай хагалгаа хийж, 1.8 кг жинтэй, 38 см өндөртэй эрүүл саруул хүүхэд төрсөн байна. Хүүхдийг төрөнгүүт хүчил төрөгчийн аппарат залгасан аж. Осол хүүхдийн тархинд гэмтэл учруулсан эсэхийг эмч нар одоогоор хэлж чадахгүй байгаа ч хүүхдийн биеийн байдал сайн байгаа гэнэ.
Ослын улмаас хүүхдийн эцгийн хэд хэдэн яс хугарсан боловч бие нь мөн сайжирч байгаа ажээ.
Н.ЭНХ