МАН-ын бүлгийнхний гомдол хэзээ тайлагдах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийнхний гомдол хэзээ тайлагдах вэ?

Тойрог хуваарилалтаас болоод АН-д чадуулсан хэмээн бөөн гоморхол болсон Ардын намын бухимдал одоо хэр нь тайлагдаагүй байгаа бололтой. Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы үдээс өмнө хуралдааныг “бойкотолсон” тус намын бүлгийнхэн өнөөдөр ч чуулганы хуралдаа ирж суусангүй.

Үдээс хойших хуралдаа ирцээ бүрдүүлж оролцохыг МАН-ын бүлэгт УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж сануулав.  2012-2016 оны парламент хамгийн сүүлийн чуулганаа хуралдуулж байгаа. Чуулганыг завсарлуулахад цөөхөн хоног үлдээд байхад МАН-ын бүлэг ядаж л хуралдаа суучихвал өөрсдийнх нь нэр хүнд болон нэмэх оноонд нь хэрэгтэй юм даа гэсэн зөвлөгөөг өгөх хүн ч саарал ордонд байна.

МАН-ын бүлгийнхний гомдол тайлагдахыг хүлээвэл энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд ингээд хойшлогдоод байх бололтой. Яасан их барагддаггүй гомдол, гоморхол вэ. Өнгөрсөн борооны араас цув нөмрөв гэгчээр нэгэнтээ галт тэрэг хөдөлчхөөд байхад дараагийн ажлаа бодвол ямар вэ, МАН-ынхан.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж