“Бидон хоосон буцаадаггүй”

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

“Бидон хоосон буцаадаггүй”

Улстөрчдийн бодлыг таашгүй. Нэг хэсэг нь сонгогчдод таалагдах уран арга сэдэж байгаад нүүр хийх газаргүй болно. Зарим нь хэргээр тоглоом, шоглоомын хэлбэрээр анхаарлын төвд байхыг хүснэ. Гишүүн Д.Ганбат гэхэд тойрогтоо тараасан сав суулганы явдлаас болж “Бидон Гамбаа” гэдэг нэрээр алдаршжээ.

Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг. Хуванцар савны хэрэглээг халахаар Дөчийн бидон тараасан гэж яриад байсан гишүүн Д.Ганбат саяхан сонгогчдодоо явуулсан “Ажлын тайлан”-даа,

...Сав хоосон буцаадаггүй

Сахиусаа газарт наадаггүй

Сэтэрхий зүү хадгалдаггүй гэж бичээд дайсныг нь сошиалд хэдийн шүүрч аван шуугиж байна… 

Энэ магадгүй “Бидон хоосон буцаахгүй шүү” гэсэн нь сануулга юм болов уу?

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж