УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт товлосон ч ирц бүрдэхгүй байна.
Одоогоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 19, МАХН-ын гурван гишүүн, УИХ-ын гишүүн С.Оюун, С.Дэмбэрэл нар орж бүртгүүлсэн байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ирсэн ч картаа хийгээгүй, олонх ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавиад сууж байна.
Ирц бүрдвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Г.ДАРЬ