Өнөө цагт бид баяр наадмыг цэнгэлдэхэд очиж үзэхээсээ илүү аав ээж, эмээ өвөө, хүүхдүүд гээд халуун ам бүлээрээ гэртээ тухлан сууж айраг шимэнгээ зурагтаар хүлээн авч үзэх нь ихэсчээ. “Төрийн түмэн эх"-ээр нээж, "Жаргалтай дэлгэр"-ийг шуранхайлдаг наадмын ХУРДАН МОРЬ, ХҮЧИТ БӨХ, ЦЭЦ МЭРГЭН ХАРВААЧДАА дэргэд байгаа мэт бодит мэдрэмжээр үзэхийн сацуу хүссэн үедээ наадмын торгон агшныг ухрааж, зогсоож, бичиж авч хадгалдаг IPTV-тэй болсон болохоор арга ч үгүй биз.
Харийн оронд амьдран суугаа ах дүүс маань ч “Наадмын өдөр эх оронд маань сайхан байгаа даа?” гэж эх орон, ээж ааваа санан санаашралгүйгээр хоорондоо дүрсээ харан хямд тарифаар ярих боломжтой шинэ үеийн суурин утсаар эх орон, элгэн садантайгаа холбогдож чадаж байна.
Мөн наадмын үзүүр түрүүний бөх, шинээр улсын цол авсан бөхчүүд, хурдан морины айргийн тав, цэц мэргэн харваачдын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг болон наадмын эргэн тойрон дахь сонин хачныг өндөр хурдны интернэтээр түүнчлэн гэрийнхээ утасгүй интернэтийн Wi-Fi орчноос гар утсаараа ч хүлээн авч болж байна.
Дэлхийн мэдээлэл, холбооны харилцааг үндэслэгч Хүннү улсын үед наадмын тухай мэдээг ард түмэн тухайн үеийн харилцаа холбооны анхдагч хэлбэр болох уургын улаагаар дамжуулан сонсож мэддэг байж. Харин мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн өнөө үед Монголчууд бид Үндэсний их баяр наадмын сонин хачныг Юнивишнийн Гурвалсан үйлчилгээгээр бодитоор нь мэдэрч, харж, сонсож байна.