Нөөцийн махыг өчигдрөөс зах зээлд худалдаанд гаргалаа. Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулахад 300 орчим төгрөгөөр хямд байгаа аж.
“Мах” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр нөөцийн махыг иргэдэд хүргэж байгаа нь энэ юм. 2018 оныг хүртэл “Баатарууд тэнгэр”, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импекс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян уул” компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн жилийн 12.5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.
Нөөцийн махны үнэ зах зээл дэх махны үнэтэй харьцуулахад 16-30 хувиар хямд хэмээн албаныхан мэдээлж буй. Тухайлбал, ямааны мах 4400, үхэр 5750, хонь 5400 төгрөгийн үнэтэй байгаа юм байна.
М.КЕЙТ