Афганистаны дунд сургуульд бөмбөг тэсэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Афганистаны дунд сургуульд бөмбөг тэсэлжээ

Афганистаны хойд хэсэгт орших нэгэн дунд сургууль руу өнгөрсөн ням гаригийн үдээс хойш мотоциклтой хорлон сүйтгэгч этгээд гранат шидэж, 25 хүнийг гэмтээжээ. Гэмтсэн иргэдийн 17 нь тус сургуулийн сурагчид байсан бөгөөд гурвынх нь биеийн байдал хүнд байна.

Цагдаа нар сэжигтэнг гэмт хэрэг гарснаас хойш хоёр цагийн дараа баривчилжээ. Мөн ням гаригийн үдээс өмнө Афганистаны нийслэл Кабул хотын замын цагдаагийн хэсгийн ойролцоо орших Дехмазан талбайд тэсрэх төхөөрөмж дэлбэрч, цагдаагийн гурван албан хаагч хөнгөн гэмтсэн байна. Афганистанд цэрэг дайны үйл ажиллагааны зэрэгцээ энгийн номхон иргэдэд халдах тохиолдлууд өдөр бүр гарч, жирийн үзэгдэл мэт болсон нь иргэдийн тайван аж төрөх нөхцөлийг үгүй хийж, амьд явах эрхийг бүрэн зөрчиж байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж