АНУ Ливид зэвсэг нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

АНУ Ливид зэвсэг нийлүүлнэ

АНУ болон холбоотон орнууд исламын зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэлд Ливийн засгийн газрыг дэмжин зэвсэг нийлүүлэх шаардлагатай байгааг Пентагоны албаныхан мэдээлэв. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Ливийн засгийн газраас тус улсын эсрэг НҮБ-ын зэвсгийн хоригоос чөлөөлж өгөх хүсэлт тавьжээ.  

Удирдагч Муаммар Каддафийг түлхэн унагааснаас хойш Ливид тогтвортой байдал эргэн тогтоогүй улс төрийн хүчнүүдийн хооронд зөрчил үргэлжилсээр байгаа нь “Исламын улс” гэх мэт зэвсэгт бүлэглэлд олз болж байгаа аж. Ливид “Исламын улс” бүлэглэлийн 6000 гаруй зэвсэгт дайчин хяналтаа бэхжүүлэхээр оролдож байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж