ОХУ-ын алс дорнод, Приморын хязгаар дах нэгэн дархан цаазат газрынхан нэгэн хар ямааг олж, Обама хэмээн нэрлэсэн тухай Оросын цахим сүлжээнд гарсан нь зарим цахим хэрэглэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ. Паркийн захиргаа хэвлэлийн хурлын үеэр парк хар ямаатай болсон тухай бас халдварт өвчингүй, цагаан хорхойгүй гэдгийг магадлахын тулд шинжилгээ хүртэл авсан талаар олон нийтэд мэдэгдсэний дараа энэ хэрэг мандсан байна.
Приморын дархан цаазат газарт өмнө нь бас Амур нэртэй бар, Тимур нэртэй ямаатай хэрхэн эвтэй амьдарч байгаа тухай мэдээлэл цахим ертөнцөд тарж, олон нийтийн дунд алдартай болсон билээ. Гэвч энэ удаа ямаанд Обама нэр өгсөн нь цагаа олоогүй бололтой. Орос хэлэнд хэн нэгнийг доромжлон, гутаах үед ямаа гэж дууддаг юм. Энэ хэрэг Оросын Славица зайрмагийн үйлдвэр Обама нэртэй бүтээгдэхүүн гаргаснаас болж хэл аманд өртөж, уг бүтээгдэхүүний худалдааг зогсоосны дараа гарсан учраас олон нийт таагүй хүлээж авчээ.
Н.ЭНХ