”Асуулт фото аялал”-тай хамт

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

”Асуулт фото аялал”-тай хамт

Жил бүрийн 7-р сарын эхний амралтын өдөр уламжлал болгон зохиогддог,
гэрэл зураг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг аялал бол яахын аргагүй
“АСУУЛТ ФОТО АЯЛАЛ” юм. М-Си-Эс Электроникс компанийн СANON ТӨВ энэхүү арга хэмжээг 3 дахь жилдээ ивээн тэтгэж байгаа ба залуусын фото зураг авах сонирхлыг дэмжих, хөгжүүлэх, танилцаж нөхөрлөн мэдлэгээ солилцоход ихээхэн дэмжлэг үзүүлдэгт зохион байгуулагчдын зүгээс ихэд талархдагаа энэ дашрамд дурдья.

180 гаруй оронд салбартай Canon корпораци нь М-Си-Эс Электроникс компанитай 2002 онд түншлэлийн гэрээ байгуулан өөрийн салбараа Монголд нээж, Canon брэндийн хамгийн чанартай, шилдэг бүтээгдэхүүнүүдээ Canon төвөөр дамжуулан үйлдвэрээс нь шууд манай хэрэглэгчдэд хүргэж байгаа билээ. Централ поинтын баруун талд байрлах энэхүү Canon төвд хувилагч, хэвлэгч, дижитал зургийн аппарат зэрэг Canon брэндийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг дагалдах хэрэгслийн хамт төрөл бүрийн загварын сонголттойгоор худалдаалахаас гадна Canon-ын албан ёсны засвар үйлчилгээний төвийн инженерүүд борлуулалтын дараах баталгаат засвар үйлчилгээ, мэргэжлийн сургалт, зөвлөгөө түүнчлэн унагах, цохих, шингэн зүйл асгах, цахилгааны хэлбэлзэл зэрэг санамсаргүй байдлаар эвдэж гэмтээх, хулгайд алдах гэнэтийн эрсдлүүдээс давхар хамгаалсан даатгалтайгаар та бүхэнд худалдаалдаг билээ.
 
Энэ жилийн “АСУУЛТ ФОТО АЯЛАЛ – 2011” арга хэмжээг Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, www.asuult.net сайт болон "Студи-3" агентлаг хамтран зохион байгуулсан бөгөөд аялал өнгөрсөн Бямба гарагт Сүхбаатарын төв талбайгаас гараагаа эхлэн оролцогч залуусын нөхөрлөл, зохион байгуулагчдын сонин содон сюрпризээр дүүрэн эхэлсэн юм.

Энэхүү арга хэмжээнд оролцогсдын тоо жилээс жилд нэмэгдэж, энэ удаад 350 гаруй оролцогсод төв талбай дээр өглөө эрт цуглан зургаа татуулаад автобусандаа суун Улаанбаатар палас дээр уралдааны автомашины дрифт үзүүлбэр шоу, морин Даваанд Монголын автомашин, мотоциклийн холбооны "Мотоциклийн бартаат замын улсын аварга шалгаруулах" тэмцээн, Горхи Тэрэлжийн аманд туялзуур сэлэмний үзүүлэх тоглолт, моделийн агентлагийн загвар өмсөгчдийн үзүүлбэр, North Ducks, Honeymoon, Mohanik хамтлагуудын амьд тоглолт зэргийг үзэж сонирхон тэдгээрийн фото зургуудыг хүссэнээрээ авч бүхэл өдрийг зугаатай сайхан өнгөрүүлээд тэнгэрт од түгж эхлэхэд эргэн ирэв.

Аялалын явцад хагас сая төгрөгийн эрхийн бичгийн шагналтай Ерөнхий ивээн тэтгэгч Canon-ын нэрэмжит "CANON инээгээрэй" зохиомжит фото зураг авах тэмцээн өглөөнөөс оройн 18 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд Canon төвийн тусгайлан зассан асарт мэргэжлийнхэн Canon зургийн аппараттай дийлэнх оролцогчдод зориулан Canon-ын мэргэжлийн дурангууд, гэрэл хаягч, загасан нүд линз зэрэг дагалдах хэрэгслийг биетээр нь үзүүлж хэрхэн яаж ашиглах, макро, микро, хөдөлгөөнт, хөрөг, байгалийн, шөнийн зургууд авахад юуг анхаарах талаар зөвлөгөө өгч, мөн залуусын хүссэн асуултад хариулт өгсөн нь оролцогсдод их өгөөжтэй зүйл болсон юм.

Энэхүү аялалд оролцож амжаагүй гэрэл сонирхогч залуус байвал asuult.net, photo.net, facebook.com, Flickr.com, xopom.mn зэрэг сайтуудаар зочилж “АСУУЛТ ФОТО АЯЛАЛ-2011”-тэй холбоотой зураг, мэдээлэл, оролцогсдын сэтгэгдлийг сонирхоод ирэх жил бидэнтэй хамтран аялаарай.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж