Лондоны ICE бирж дээр Brent маркийн нефтийн үнэ нэг баррель нь сүүлийн зургаан сарын дотор анх удаагаа 49 долларын төвшнөөс давжээ. Даваа гаригийн арилжаагаар нэг баррель Brent нефть 49,03 доллар болов. Энэ нь өмнөх арилжааны өдрийнхөөс 2,43 хувиар өсчээ.
Нефтийн үнэ нэмэгдсэний улмаас рублийн ханш чангарч байна. Москвагийн бирж дээр нэг доллар 64,97 рублиэр (хасах 25 копеек), евро нь 73,58 рублиэр (46 копейкаар хямд) тус тус зарагджээ.
Goldman Sachs банк шинэ дүгнэлтээ тавдугаар сарын 15-нд танилцууллаа. Түүний дагуу, нефтийн үнэ нь олборлолтоос болон 50 ам.доллар хүртэл өснө гэсэн байна. Нефть үйлдвэрлэл нь Канадын ойн түймэр, Нигерийн нефтийн байгууламжид террористууд довтолсон зэргийн санамсаргүй тохиолдлоор унаж байгаа юм.
Тавдугаар сарын 11-нд АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх Мэдээллийн төвийнхөн илтгэлээ нийтлүүлэхдээ нефть ойрын 25 жилийн дотор дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр байна гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР