Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ оны эхний улиралд өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 1,2 хувиар унав. Энэ тухай Оросын статистикийн алба тавдугаар сарын 16-нд мэдээлжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд эдийн засгийн уналт нь 3,8 хувьтай гарсан юм. “Энэ жилийн эхний улирлын ДНБ-ний биет хэмжээний индекс нь өмнөх жилийн мөн үеийнхтэй таарч, урьдчилсан дүгнэлтээр 98,8 хувь боллоо” хэмээн Росстатын мэдээнд өгүүлжээ.
Статистикийн албаны мэдээ нь Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэлтээс сайнаар гарчээ. Эхний улиралд эдийн засгийн уналтаа 1,4 хувьд хүрнэ гэж яам үзсэн байлаа.
Reuters агентлагийн асуулгад хариулсан шинжээчид Оросын эдийн засгийн уналтыг 1,5 хувьтай байх бөгөөд эхний улиралд уналтын хэмжээ нь зогсоно гэсэн дүгнэлт хийжээ.
Дөрөвдүгээр сарын 6-нд Дэлхийн банк Оросын эдийн засгийн эрчимийн талаар дүгнэлтээ шинэчлэн 1,9 хувийн уналттай байна гэжээ. Өмнөх дүгнэлтээр 0,7 хувийн уналттай байсан юм.
Харин өнгөрсөн онд Оросын эдийн засаг 3,7 хувиар унажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР