Олон улсын сансрын станц (ОУСС) дэлхийг 100 мянган удаа тойрсон тэмдэглэлт үйл явдал тавдугаар сарын 16-нд болж өнгөрлөө. Энэ тэмдэглэлт тойрог нь Москвагийн цагаар 7 цаг 35 минутаас эхлэн 9 цаг 10 минут хүртэл үргэлжилжээ.
Олон улсын сансрын станцыг бүтээх тооцооны цэг нь дэлхийн тойрог замд станцын анхны элемент болох Оросын ажиллагаат ачааны блок “Зарч” байв. Түүнийг сансарт 1998 оны арваннэгдүгээр сарын 20-нд хөөргөжээ.
Одоо энэхүү станц 15 модулиас бүрэлддэг бөгөөд сансрын тойрог замд хүний гараар бий болгосон хамгийн том инженерийн байгууламж юм. Станцын жин нь 200 гаруй тонн, хэмжээ нь хөлбөмбөгийн талбайтай адил. 2000 оноос эхлэн станцад хүмүүс байнга ажиллах болжээ.
Ердийн нөхцөлд уг станцад зургаагаас илүүгүй хүн ажиллаж байдаг бөгөөд энэ нь “Союз” хөлгийн хоёр баг гэсэн үг юм. ОУСС-ын нислэгийн дундаж өндөр нь 400 км орчим бөгөөд нэг цаг хагасын дотор станц дэлхийг нэг удаа тойрдог.
ОУСС-д нислэгийн хөтөлбөрийг нь олон улсын багийнхан ба Оросын үйлдвэрлэсэн сансрын тээврийн хөлгүүдээр хангамжийг нь жилийн турш тасралтгүйгээр хангаж ирэв. Станцын нислэгийн үеэр Нислэгийн төв нь 100 гаруй сансрын хөлгийг тийш илгээн дэлхийн 15 орны 226 хүн тэнд ажиллажээ.
ОУСС-ын ашиглах хугацааны төлөвлөгөө нь 2024 он гэж өнөөдөр тогтоогоод байгаа юм. Эдгээр онуудад станцыг шинэ төхөөрөмж, шинэ модулиар нэмэн тоноглох юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР