Оросгүй олимп болох уу?

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Оросгүй олимп болох уу?

Фото: Nicole Becker / DPA / Globallookpress.com

Оросын хөнгөн атлетикчид энэ зуны Олимпийн тоглолтод оролцохгүй болж байгаа тухай The Times сонин Олон улсын хөнгөн атлетикийн холбооны зөвлөлийн (IAAF) гурван гишүүний ярианаас иш татан мэдээлсэн байна.

Оросын хөнгөн атлетикийн холбооны эрхийг сэргээх эсэх асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар зургадугаар сарын 17-нд  шийдэх юм. Хэрэв эрхийг нь сэргээхгүй бол Оросын тамирчид энэ Олимпын тоглолтод оролцохгүй.

Дөрөвдүгээр сарын 14-нд Оросын ерөнхийлөгч Владимир Путин шууд ярилцлагынхаа үеэр Оросын  хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Юрий Борзаковскийд Олимпын тоглолтод бэлтгэхийг зөвлөсөн юм. Төрийн тэргүүн нь ОХУ-ын Спортын яам тамирчдынхаа эрхийн төлөө  тэмцлийг үргэлжлүүлнэ гэж хэлжээ.

Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо, IAAF  2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Оросын Хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг сэргээшийн хэргийн улмаас тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм.

2016 оны зуны Олимп намдугаар сарын 5-наас 21-ний хооронд Рио-де-Жанейро хотноо болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж