Д.Ганбатыг басаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Д.Ганбатыг басаж болохгүй

“Ажлын хэсгийг Д.Ганбат ахалж байхад Процессын хуулиуд мөн батлагдана даа” гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ам асуух нь холгүй суусан цаг саяхан. Гэвч өнөөх жижиг “гар” нь өчигдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд батлагдсан талаар мэдээлэл хийж, цахиур хагалдаг юм байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Үндсэн хуулийн дараа орох хууль эрх зүйн шинэчлэлийг Ардчилсан нам эрх барьж байх үедээ хийж чадлаа. Эхлээд Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан, дараа нь Процессын хуулиудыг баталлаа. Эдгээр хуулиуд нь хүний эрхийг дээдэлсэн, хууль эрх зүйн салбарт шинэчлэл дагуулах хууль болж чадсан. Эрүүгийн хууль, тэдгээртэй холбогдох хуулиудыг баталж чадахгүй, бүтэхгүй” гэж ярьж байсан хүн ч бий шүү” гэсэн нь Ц.Нямдорж гишүүнд хаягласан тайлбар бололтой.

Монгол Улс 1963 онд Эрүүгийн хуулийг баталж байсан бол УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед 2002 онд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Үүнээс ч улбаалсан уу, Ц.Нямдорж гишүүн Хууль зүйн сайдаар ажиллах хугацаандаа Эрүүгийн хуулийг шинэчилж Монголын нийгмийг шоронжсон байдлаас нь гаргаж чадаагүйг өнөөх басаад суусан Баянхонгорын Д.Ганбат хийчихлээ гэж шуугиж байна.

Д.Ганбатыг басаж болохгүй гэж нөхөд нь ярьдаг ч ортойдог шүү.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж