Сэргэн мандлын үеийн их мастерийн бүрэн хэмжээний бүтээлүүдийн анхны үзэсгэлэнг Орост анх удаагаа нээхээртөлөвлөөд байна.
“Караважо”, “Тициан” үзэсгэлэнгүүд цөөнгүй тооны үзэгчдийг цуглуулсан билээ. А.С. Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн улсын музейд Сэргэн мандлын үеийн суут мастер РафаэльСантийнөргөн цар хүрээтэй бүтээлүүдийн үзэсгэлэн ирэх есдүгээр сард нээгдэх юм. Энэ том үзэсгэлэнгээс өмнө янз бүрийн үзэсгэлэнгүүдэд түүний цөөн тооны бүтээлүүдийг үзэгчдэд танилцуулж иржээ. Энэ удаа Орост нээгдэх үзэсгэлэнд голцлон Уффици галарей, Питти палаццо музейн үзмэрүүдийг авчрах юм. Италийн Орост суугаа Элчин сайд уг үзэсгэлэнг ивээж, бүтээлүүдийн Оросын талын зуучлагч нь Пушкины музейн Италийн урлагийг хариуцан хадгалагч урлаг судлалын доктор Виктория Маркова болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР