Аялал жуулчлалын Hotel Info сервисийн гаргасан чансааны дагуу Швейцарийн нийслэл Берн хот хамгийн өндөр үнэтэй зочид буудлуудтай хотоор тодров. Мөн Лондон, Копенгаген хотуудад ч зочид буудалд шөнийг өнгөрөөхөд өндөр үнэтэй ажээ.
Берн хот Европын хамгийн өндөр үнэтэй буудал бүхий нийслэл боллоо. Нэг шөнийг өнгөрөөхөд 147 евро бөгөөд сүүлийн жилд буудлын үнэ долоон хувиар нэмэгджээ.
Лондон хоёрдугаарт бичигдсэн бөгөөд буудалд нэг шөнийг өнгөрөөхөд 138 евро төлнө. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, Лондоны буудлуудын үнэ хоёр хувиар хямдарчээ. Гуравт нь 136 еврогийн үнэтэй зочид буудлаарааКопенгаген оров.
Парис есдүгээрт (117 евро) байгаа ба тэнд амьдах зарлагын зарим хувь нь улсын татаастай. Оросын нийслэл чансааны 11-д бичигдлээ. Рублийн ханш суларснаас Москвагийн зочид буудлуудын үнэ гадаадын жуулчдын хувьд есөн хувиар унажээ. Одоо зочид буудлуудын дундаж үнэ 92 евро болж байна.
Үнэтэй буудлуудтай хотын жагсаалтад Стокгольм, Осло, Брюссель, Хельсинки, Амстердам, Дублин, Белград, Берлин, Вена, Мадрид багтжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР