Амжилттай хүмүүсийн 11 дадал

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Амжилттай хүмүүсийн 11 дадал

Зарим хүмүүс цаанаасаа л амжилттай байх хувь заяатай байдаг бол заримд нь тийм хувь заяа төдийлөн заяагаад байдаггүй мэт олон хүмүүст санагддаг. Гэвч энэ бол үнэндээ тийм биш юм.

Хэдийгээр аз, удам гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлдөг ч амжилтад хүрэхэд маш чухал нөлөө үзүүлдэг тодорхой хандлагууд байдаг.

Тэгвэл Quora (асуулт хариултын вэбсайт) салбартаа хамгийн амжилттай ажилладаг хүмүүсийн чухал дадал зуршлуудын тухай нийтэлжээ. Үүнийг нэгтгэн ерөнхий 11 дадал болгон хүргэж байна.

Эдгээр дадлууд нь таны өдөр тутмын амьдралын хэв маягт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээс гадна үр дүн нь маш үр өгөөжтэй юм.


1. ӨӨРӨӨ ӨӨРТЭЙГӨӨ ЯРИЛЦАХ

Зохиолч Michal Stawicki “Амжилтын ном”-ын судалгааны хэсгийг боловсруулахдаа дараах дүгнэлтийг гаргажээ.

  • Мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан спортод тамирчдад заавал эзэмших ёстой  тодорхой арга техник, ур чадварууд байдаг. Эдгээр ур чадваруудгүйгээр тамирчид хэзээ ч амжилтад хүрдэггүй. Өөрийн дотор орших дайснаа (айдас, түгшүүр, эргэлзээ) ялан дийлэхийн тулд тухайн стресстэй нөхцөлд өөрөө өөртэйгөө өөр хүнтэй ярилцаж байгаа мэт “БИ” гэдэг төлөөний үгийг оролцуулахгүйгээр ярилцахыг зөвлөдөг. Жишээ нь: Обама чи чаднааа!” гэх мэт.


2. ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ

Stawicki түүхэнд нэрээ мөнхөлсөн хэд хэдэн хүмүүс, тухайлбал Ромын эзэн хаан Marcus Aurelius, Францын их жанжин Наполеон Бонапорт гэх мэт хүмүүс тэмдэглэл хөтөлж байсныг онцолжээ. Сүүлийн үеийн судалгаагаар өөрийн үзэл бодол болон сэтгэл хөдлөлийн талаар тэмдэглэл хөтлөх нь стресстэй үеийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг аж.


3. БЯСАЛГАХ

Мөн Quora-ийн судалгаанд оролцогч болох Опра Венфри болон Жак Дорсэй нар өдөр бүр бясалгадаг бөгөөд бясалгал нь амжилтад хүрэхэд маш чухал ач холбогдолтойг онцолсон байна.

Судалгаагаар бясалгал хийх нь оюун ухаан болоод бие махбодийн эрүүл мэндэд тустайгаар зогсохгүй дархлааны системийг сайжруулдаг аж.


4. СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УДИРДАЖ СУРАХ

Амжилттай яваа хүмүүс бусдын л адил сэтгэл хөдлөлтэй байдаг. Гэхдээ тэд сэтгэл хөдлөлөө маш ухаалгаар удирддаг. Оюун санаагаараа хүчтэй хүмүүс сэтгэл хөдлөл нь тэдгээрийн хандлага, болон үзэл бодолд хэрхэн нөлөөлдөгийг мэддэг бөгөөд өдрийн турш сэтгэл хөдлөлийнхөө хэлбэлзэлийг тогтмол хянадаг аж.


5. УНШИХ

Дэлхийн хамгийн их амжилтад хүрсэн Bill Gates гэх мэт хүмүүсийн ихэнхи нь “Шуналтай” уншигчид байдаг.

Хөрөнгө оруулалтын салбарт домог болсон Warren Buffett өдрийн 80%-ийг уншихад зарцуулдаг. Mark Zuckerberg 2015 онд хоёр долоо хоног тутамд нэг ном уншиж байхаар амлалт өгчээ. Мөн түүгээр ч зогсохгүй технологийн тэрбумтан Elon Musk пуужинг хэрхэн бүтээх талаар ном уншсаны үр дүнд сурсан гэж нэгэнтээ хэлж байсан аж.

Тэгвэл яаж “Номын хорхойтон” болох вэ? гэдэг асуултад сэтгэлзүйчид ингэж хариулжээ.

-“Tа зүгээр л өөрийн сонирхсон зүйлийнхээ талаарх номыг өдөрт цөөхөн хуудас уншихаас эхлэх хэрэгтэй..”


6. ХҮМҮҮСТЭЙ ОЙЛГОМЖТОЙ, ТОДОРХОЙ ХАРИЛЦАХ

Амжилтанд хүрсэн хүмүүс маш сайн харилцагч байдаг харилцааны ур чадвараа үргэлж сайжруулж байдаг.

Манлайлал, ажлын байр дахь харилцааны эксперт Skip Weisman амжилтад хүрэхэд дараах  харилцааны түвшин байдгийг онцолсон байна. Үүнд:

  1. Өөрөө өөртэйгөө харилцах
  2. Өрөөл бусадтай харилцах
  3. Олон нийт, групптэй харилцах

Амжилтанд хүрэхийг зорьж буй хэн боловч эдгээр 3 түвшинд харилцаагаа хөгжүүлэхийг тэрээр зөвлөжээ.


7. БИЕЭ БАРЬЖ СУРАХ

Амжилттай хүмүүс хувийн сахилга бат, болон биеэ барьж сурахын ач холбогдлыг ойлгосон байдаг.


8. АМЬДРАЛЫН ТОГТСОН ХЭМНЭЛТЭЙ БАЙХ

Амжилтанд хүрсэн хүмүүс өдрийн эхэнд болон сүүлд хийдэг тодорхой зүйлүүдтэй байдаг.

Жишээ нь: Patron tequila and Paul Mitchell-ийн үүсгэн байгуулагч нь өдрийн 5 минутыг амар амгаланд өнгөрүүлэхээс эхэлдэг.

The Huffington Post сонины үүсгэн байгуулагч редактор Ariana Huffington унтахынхаа өмнө электрон ном заавал уншдаг.


9. ТУСГААРЛАГДМАЛ БАЙДАЛД АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХ

Амжилттай хүмүүс өөрийн гэсэн “БИ цаг”-ийг өдөр бүр өөртөө зарцуулдаг. Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар оюун санааны хувьд хүчтэй хүмүүс ганцаараа байхаас эмээдэггүй. Учир нь тэдэнд аливаа зүйлсийг эргэцүүлэх, эрч хүчээ нэмэгдүүлэх боломж олгодог аж. Өдөрт хэдхэн минутыг ганцаараа өнгөрүүлж эргэн тойронд юу болж байгааг тунгаахыг зөвлөжээ.


10. АЛИВАА ЗҮЙЛД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАХ

Амжилттай хүмүүс мэдээж аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг. Тэд маш сайн зохион байгуулалттай,  хариуцлагатай, ажилсаг бөгөөд хүсэл тэмүүллээ хянаж чаддаг.

Судалгаагаар аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах нь тухайн хүний ажлын сэтгэл ханамж болон цаашлаад түүний орлогонд эерэгээр нөлөөлдөг хамгийн чухал дадал юм.

Эдгээр хүмүүс нь зорилгоо тодорхойлох, саад бэрхшээлийг даван туулахдаа сайн байдаг.


11. ШАРГУУ БАЙХ

Шаргуу байх нь амжилттай хүмүүсийн хамгийн сонгодог бөгөөд зайлшгүй байх ёстой дадал юм. Сэтгэлзүйчдийн үзэж байгаагаар аливаа зүйлийн талаарх хамгийн эхний бодол нь хамгийн оновчтой нь байдаг. 

Амжилттай хүмүүс үүнийг мэддэг бөгөөд аливаа зүйлийн талаар үргэлж ямар нэгэн зүйл сэдсэн байдаг нь олз хийморьтой байхын гол түлхүүр юм.

Бэлтгэсэн Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж