Хойд Африк, Ойрх Дорнодын хувьсгалын шуурга Тунисын засгийн эрхийг 23 жил барьсан Бен Алиг огцруулсны дараа тэрбээр эхнэрийн хамт Саудын Араб руу дүрвэсэн.
Цагдаа нарт дээрэмдүүлсэн жимсний худалдаачин өөрийгөө шатаасан нь Тунис даяар эрх баригчдын хээл хахууль болон ажилгүйдэл, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн хөдөлгөөний эхлэл болсон юм. Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 300 гаруй хүн нас барж, 700 хүн шархадсан гэсэн албан бус мэдээг НҮБ-ын хүний эрхийн шинжээчид гаргасан байна.
Бен Али болон түүний тойрон хүрээлэгчдэд Тунисын цэргийн шүүх аллага, хүчирхийлэл явуулсан гэж ял тулгаж байгаа ажээ. Өчигдөр болсон шүүх хуралд Бен Али өөрөө оролцоогүй боловч өмгөөлөгч нь түүнийг Тунист эргэн ирэхийг ятгахын тулд шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьжээ. Өмгөөлөгчийн хүсэлт шүүх хурлын танхимд цугларсан хүмүүсийн хилэнг бадрааж, шүүгч саналыг хүлээж аваагүй байна.
Харин Бен Али өмгөөлөгчөөр дамжуулан өөрийгөө шударга бус шүүхийн золиос болж байгаа гэж мэдэгдэж байгаа юм.