Эмэгтэй боксчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Боксын шигшээ багийн эмэгтэйчүүд өнөөдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо. Тавдугаар сарын 19-нд Казахстаны Астана хотноо эхлэх тэмцээнд 73 орны 326 тамирчин өрсөлдөх ажээ. Олимпийн эрх олгох учир тамирчдын хувьд хоёр дахин чухал тэмцээн. Тодруулбал, олимпийн жин болох 51, 60, 75 кг-ын жинд тулалдаж, медаль хүртсэн боксчид РИО-2016 олимпод оролцох эрхтэй болно.

Энэ удаагийн тэмцээнд эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайван, Ардын багш Д.Банди, эмчээр О.Цэрэнжав нар ажиллана. Баг тамирчдыг Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан ахалж байна.

ДАШТ-Д ОРОЛЦОХ ТАМИРЧИД:

48 кг: Л.Алтанцэцэг

51кг: М.Нандинцэцэг /Олимпийн жин/

54 кг: Т.Болортуул

57 кг: М.Гүндэгмаа

60 кг: О.Сувд-Эрдэнэ /Олимпийн жин/

64 кг: Н.Баянцэцэг

69 кг: Э.Эрдэнэтуяа

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж