С.Дэмбэрэл, Б.Эрдэнэбат нарыг намын даргаас нь түдгэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

С.Дэмбэрэл, Б.Эрдэнэбат нарыг намын даргаас нь түдгэлзүүлэв

Улсын Дээд Шүүх өнөөдөр Иргэний зориг ногоон нам, Эх орон намаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийг Иргэний зориг ногоон намын даргаас хассан бол Эх орон намын даргаар Б.Цэрэнбалжирыг сонгосныг бүртгэж авчээ.

Сонгуулийн тухай хуульд зааснаар 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч өөр намын нэрээр өрсөлдөх боломжгүй учраас УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Иргэний зориг ногоон намын даргаас, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Эх орон намын даргаас тус бүр чөлөөлөгдөж байгаа нь энэ юм. Тэд энэ удаагийн УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшинэ.

Эх орон намын дарга асан Б.Эрдэнэбат Хөвсгөлд, С.Дэмбэрэл Чингэлтэй дүүрэгт тус бүр өрсөлдөхөөр болж, намын даргаасаа татгалзлаа. Одоо тэд Ардчилсан намд элсэн батлахаа гардах л үлдэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж