Дүүргүүдийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан ч хараахан ашиглалтад хүлээж аваагүй байсан зөөврийн худгуудыг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэрийг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаас өнөөдөр /2016.05.16/ гаргалаа. Ирэх зургадугаар сарын 15-ны дотор нийт 25 худгийг ашиглалтад оруулж нийслэлийн өмчид бүртгэж авах ажлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ус сувгийн удирдах газруудад үүрэг болгосон байна.
Д.ЦЭЦ