Кристен Стьюарт найз бүсгүйгээ “Канн”-д дагуулан очив

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Кристен Стьюарт найз бүсгүйгээ “Канн”-д дагуулан очив

“Twilight” киноны од жүжигчин Кристен Стьюарт Каннын олон улсын кино наадамд нэгэн үл таних бүсгүйтэй гар гараасаа хөтлөлцөн очжээ. Жүжигчин бүсгүй “Twilight” кинонд хамтран тоглосон жүжигчин Роберт Паттинсонтой үерхэж, нэг хэсэг хэвлэлийн баатар болж явсан ч тэдний дурлал хоёр жилийн өмнө бүтэлгүйтсэн юм. Харин түүний франц бүсгүйтэй үнсэлцэж буй зураг нийгмийн сүлжээнд тарсны дараа шар хэвлэлүүд түүний бэлгийн чиг баримжаанд эргэлзэж эхэлсэн билээ. Өнгөрсөн жил түүнээс ярилцлага авсан нэгэн сэтгүүлч түүнээс бэлгийн чиг баримжааг нь сонирхсон боловч Кристен хариулахаас татгалзсан юм. Кристен хүнийг бэлгийн чиг баримжаагаар нь тодорхойлох нь утгагүй гэж үзжээ. Франц найз бүсгүй, дуучин Соко Соклинскигээс салаад удаагүй байгаа Кристен Стьюартын Каннын кино наадамд дагуулж очсон найз бүсгүй нь урьд нь түүний туслахаар ажиллаж байсан гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж