Г.Уянга: Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэв

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэв

Өнгөрсөн долоо хоногт оффшор дансны мэдээлэл олны анхаарлыг татсан. Монгол Улсын иргэн оффшор данстай байж болохгүй гэсэн хуулийн заалт байдаггүй. Гэвч татвараас нуусан мөнгөө оффшор дансанд хадгалдаг гэх нийтлэг ойлголтоос үүдэж олон нийт таагүй хүлээж авсан.

Харин өнөөдөр /2016.05.16/ УИХ-ын гишүүн Г.Уянга оффшор данстай холбоотой хуулийн төсөл өргөн барьж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон хэмээн хэвлэлийн хурал хийлээ.  Тэрээр хэлэхдээ: “Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль нь гурван бүлэг, долоон зүйлтэй бөгөөд төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах, зэргийг зохицуулахаар тусгасан. Уг хуультай холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаарлагатай болох юм” гэв.

Өргөн барихаар зэхэж буй гурван хуулийн төсөл нь:

  1. Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай

  2. Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах

  3. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт Засгийн газарт хүргүүлэхээр зэхэж буй гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдээлсэн юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж