Л’Окситаны Монгол дахь салбар

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Л’Окситаны Монгол дахь салбар

 Л’Окситаны монгол дахь салбар
“Шилдэг, шинэ маркет” цомын эзнээр тодров

Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Францын Л’Окситан компанийн дистрибьютор орнуудын 250 гаруй төлөөлөгч оролцсон Маркетингийн семинар  Парис хотноо  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Л’Окситан компани жил бүр 5 төрлийн номинациар шилдэгүүдээ тодруулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн “Шилдэг, шинэ маркет” цомын эзнээр Монгол дахь салбар тодорлоо.

Шагнал гардуулах үеэр Л’Окситан брэндийн Олон Улсын Экспорт хариуцсан захирал Алиа Хава:

-Үйл ажиллагаагаа эхлүүлээд жил хүрэхгүй хугацаа болсон ч Л’Окситан брэндийн Монгол дахь бутик дэлгүүр борлуулалт сайтай, олонд танигдаж чадсаныг нь  нийт хүн амын тоотой харьцуулахад онцгой анхаарал татам хэмээн онцолжээ.

Л’Окситан хэмээх дэлхийд алдартай гоо сайхны брэндийн албан ёсны дистребьютороор Таван Богд Трейд компани тодорч, бутик дэлгүүр нь Сентрал тауэрийн 2 давхарт нээгдсэнээр бүсгүйчүүд франц гоо сайхнаар “гоёж”, газар дундад тэнгисийн баялгийг хүртэх боломжтой болсон билээ.

Танд сонирхуулахад, Л’Окситан брэндийг  Францын Провансын уугуул иргэн Оливье Боссан төрөлх нутгийнхаа гайхамшигт  баялаг,  гоо сайхан,  өөрийн мэдлэгт  түшиглэн   үүсгэсэн бөгөөд өнөөдөр  дэлхийн 100 гаруй оронд 1550 гаруй салбар дэлгүүртэй,   хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн, байгалийн гаралтай гоо сайхны брэнд болтлоо хөгжжээ.

Л’Окситаны бүтээгдэхүүний найрлага, чанар төдийгүй савлагаа, харагдах байдал дэлгүүрийн дотоод тохижилт, түүн дотор тоглох хөгжим бүгд л бусдаас өвөрмөц,  тайван , халуун дулаан уур амьсгалыг  бүрдүүлж хэн бүхэнд   хоромхон хугацаанд Провансын эгэл тосгонд очсон мэт мэдрэмж  төрүүлдэг.

Үргэлж залуу чигээрээ байхыг хүсвэл Сэнтрал Тауэрийн 2 давхарт байрлах  Л’Окситаны бутик дэлгүүрт хүрэлцэн очиж, өөрийн арьс, үсний онцлогт тохирсон бүтээгдэхүүнээ сонгон аваарай.  Мөн тасалгааны тансаг үнэртэнүүд ч байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж