Отгонтэнгэр Их сургууль 22 дахь төгсөлт болж мөнгөн хонхны баяраа тэмдэглэлээ. Үүсгэн байгуулагдсан 25 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх гэж байгаа тус сургуулийг энэ жил есөн мэргэжээр 389 оюутан төгсөж ромбо дипломоо гардан авсан юм.
Хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, санхүүч, сэтгүүлч, англи хэлний багш, хятад хэлний орчуулагч, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлээр төгссөн оюутнуудаас 10 хувь нь ажлын байртай төгсөж байгаа нь тус сургуулийн чанар чансааг харуулж байлаа. Чадварлаг мэргэжилтэн байхаас гадна ёс суртахуунтай хүн байхын чухлыг оюутнууд онцолж чигч шударгаар хөдөлмөрлөж, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээх эрмэлдэл дүүрэн байгаагаа хэлж байлаа.
Энэ удаагийн төгсөгчид “Хоггүй Улаанбаатарын соёлтой иргэн” уриан дор төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа бөгөөд Туул голоо цэвэрлэх аянд нийт төгсөгчидөө уриалжээ. Хонхны баяраа тэмдэглэн явахдаа төгсөгчид энд тэнд хог ихээр үлдээдэг. Бид өөрсдөө хоггүй, явсан газар бүрээ цэвэр цэмцгэр байлгавал бусад үлгэрлэнэ шүү дээ хэмээн тэд ярьж байна.
А.АМАР