Испанийн эрх баригчид Британийн Гадаад хэргийн сайд Филип Хаммондын сууж явсан цэргийн нисэх онгоцыг нутгийнхаа агаарын хилд оруулсангүй. Энэ тухай ням гаригт Sunday Express сонин мэдээлжээ.
Испани нь Гибралтар руу нисэх онгоцыг өөрийн агаарын хилээр нисэхийг хориглосон байв. Уг онгоцоор Британийн Гадаад хэргийн сайд нисч байгаа гэсэн мэдээлэл авсан ч испаничууд зөвшөөрөл өгсөнгүй. Үүнээс үүдэн онгоц нислэгийн чиглэлээ өөрчлөн Португалийн агаарын хилээр дамжин нисчээ.
Гибралтарт сайд айлчлахын өмнө тавдугаар сарын 13-нд энэ хэрэг гарчээ.
Энэ тавдугаар сарын 5-нд Британийн эргүүлийн хөлөг “Сейбр” испани хөлөг онгоцны зүг сануулах гал нээлтийг пуужингаар хийж байв. Испанийн хөлөг онгоц Америкийн атомын шумбагчийг Гибралтарт оруулах гэж оролдсон юм.
Испани, Их Британийн хооронд үе үе Гибралтараас болон дипломат гмаргаан гарч байдаг. Энэ шалтгаанаар Испанийн хнатан хаан Их Британид айлчлахаас татгалзаж, Их Британийн ерөнхий сайд байсан Тони Блэрийг уг маргаант нутгийн захиргааг Мадридтай хуваах гэсэн хэмээн буруутгаж байлаа.
Гибралтарын талаарх газар нутгийн маргаан хоёр орны хооронд 300 гаруй жил үргэлжилж байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР