Зөвшөөрөлгүй самбаруудыг долоо хоногийн дотор буулгана

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй самбаруудыг долоо хоногийн дотор буулгана

Улаанбаатар хотын хэмжээнд 760 орчим сурталчилгааны самбар байгаагаас 269 ширхэг нь зөвшөөрөл аваагүй эсвэл шаардлага хангахгүй байгаа гэсэн судалгаа гарчээ. Өнөөдөр /2016.05.16/ хуралдсан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар дээрх самбарудуыг хэрхэх талаар хэлэлцээд зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй самбаруудыг долоо  хоногийн дотор буулгахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгав.

Дүүргүүд нутаг дэвсгэрт камер халхалж рекламны самбар байршуулсан, зөвшөөрөл аваагүй эсвэл шаардлага хангахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад  тавдугаар сарын 6-12-ны өдрүүдэд хугацаатай албан мэдэгдэл хүргүүлж зөрчлийг арилгахаар хяналт тавин ажиллаж байна.

Э.ЭНЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж