Хавайд гурван улсын цэргийн сургуулилт болно

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Хавайд гурван улсын цэргийн сургуулилт болно

АНУ, Өмнөд Солонгос, Япон улс хамтран Пхеньяны баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах цэргийн сургуулилтыг Хавайд хийх гэж байна. Гурван улсын хамтарсан цэргийн сургуулилт Хавайд зургадугаар сараас наймдугаар сарыг хүртэл үргэлжлэх аж. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас мэдээлснээр олон улсын хамтарсан цэргийн сургуулилт ирэх зургадугаар сарын 28-ны орчимд эхлэх гэнэ. Цэргийн сургуулилтад АНУ-ын “Aegis” баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах системийг  оролцуулах аж.

Гурван улсын тагнуулын албаныхан 2014 онд Хойд Солонгосын цөмийн зэвсэг, баллистик пуужингийн аюул заналхийлэл өсөн нэмэгдэж буйн эсрэг хамтран ажиллахаар гэрээ байгуулсан юм. Энэ хүрээнд гурван улс хамтран цэргийн сургуулилт хийхээр товложээ.

Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөж, дараа нь цөмийн туршилт хийсэн нь олон улсыг түгшээх болсон. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгос шумбагч хөлгөөс баллисик пуужин хөөргөх туршилтыг амжилттай гүйцэтгэсэн юм. Пхеньяны баллистик пуужингийн довтолгооны эсрэг АНУ-ын “THAAD” хамгаалах системийг Солонгосын хойгт байршуулахаар яригдах болсон билээ.

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж