Хуримын бөгжөө алхаар цохиж эвдэлдэг ёслол

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Хуримын бөгжөө алхаар цохиж эвдэлдэг ёслол

Салахаар шийдсэн эхнэр, нөхөр хоёр үүнийгээ тэмдэглэн ёслол хийх үзэгдэл Японд хүчтэй болж байна. Ийм ёслол 55 мянган иений өртөгтэй. Буфетээр үйлчлэх зоог, хуримын бөгжөө салж буй хоёр хамтдаа алхаар цохин эвдлэх ёслол энэ үнэд багтана. Энэхүү зураг дээр хэдхэн өдрийн дараа шүүхэд салах өргөдлөө өгөх гэж байгаа Томохару эхнэр Микигийн хамт бөгжөө эвдэх гэж байгаа нь харагдана. “Бөгж ийм амархан хэлбэрээ алдан эвдэрдэг гэж бодоогүй шүү” хэмээн тэрбээр ёслолын дараа өгүүлжээ.


Ганц бие болж буй эмэгтэйн өмссөн даашинзыг загвар зохион бүтээгч Акюе Го урлажээ. Бүсгүй эргэж хараад цаашаа алхаад явахад нь тун үзсгэлэнтэй харагдаж байхаар бодолцон нурууны хэсгийг нь гойд анхааран хийсэн гэнэ.


Анх хоёр жилийн өмнө 31 настай бизнесмэн залуу Хироки Терай салах ёслол зохион байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл 80 орчим хосын эв найрамдалтайгаар хоёр тийш болж байгааг тэмдэглэсэн байна. Өнгөрсөн гуравдугаар сарын цунамигаас хойш ийм ёслол хийхийг хүсэгчид эрс нэмэгдсэн гэнэ. “Байгалийн гамшиг хүмүүст өөрсдийн амьдралаа эргэцүүлж бодоход хүргэсэн. Зарим хүн гэр бүлийн амьдралаас илүү ажил чухал гэдгийг ойлгосон” хэмээн Хироки үүнийг тайлбарлаж байгаа юм. Харин энэхүү зураг дээр байгаа Мики бүсгүй “Цунамигийн дараа би эцэг эхийнхээ хажууд амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэдний амьдардаг зүүн хойд нутаг байгалийн гамшигт хамгийн хүчтэй нэрвэгдсэн” хэмээн ярьжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж