Инфляци 2.1 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

Инфляци 2.1 хувьтай байна

Хэдхэн жилийн өмнө хоёр оронтой тоон дээр хэлбэлзэж байсан инфляци өнөөдөр хамгийн нам төвшиндөө байна. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын хэмжээнд инфляци 2.1 хувьтай гарчээ.

Харин гуравдугаар сард хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 1.7 хувь байсан юм. Ийнхүү  сүүлийн 10 сарын турш инфляци зорилтот түвшнээс доогуур байна. Тиймээс Монголбанкны мөнгөний зөвлөл энэ сарын 5-нд бодлогын хүүгээ сулруулж, 1.5 нэгж хувиар бууруулж 10.5 хувь болгох шийдвэр гаргаснаа зарласан юм.

Инфляцийн нам төвшин нь бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулж, мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх орон зайг бий болгож өгдөг.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж