Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро аюулгүй байдлыг чангатгахын тулд 60 хоногийн онц байдал зарлажээ. Тэрбээр газрын тос экспортлогч орнуудын байгууллага /OPEC/ болон АНУ-ын зүгээс Венесуэлийн засгийн газрыг унагаах хуйвалдаан зохион байгуулсан гэж хардаж байгаа аж.
Өмнө нь өнгөрсөн баасан гаригт АНУ-ын тагнуулын албаныхан Венесуэлийн улс төр, эдийн засгийн хүчин чадал шавхагдаж, ерөнхийлөгч Николас Мадуро хугацаанаасаа өмнө огцорч магадгүй тухай ярьсан байв.
Энэ хооронд Венесуэлийн сөрөг хүчин Николас Мадурог огцруулахын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж, жагсаал зохион байгуулах гэм мэтээр бүх аргаа хэрэглэж байна. Венесуэлд эрчим хүчний хомсдол үүссэнээс цахилгааны хязгаарлалт хийж, ажилчдын цагийг багасгах арга хэмжээг авсан төдийгүй дэлгүүрүүд хоосорчээ.
АНУ нь 2002 онд Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесийн эсрэг төрийн эргэлтийг дэмжсэнээс хоёр орны харилцаанд сэв суусан аж.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА