“Corporate”-н театрт гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.05.16-нд нийтлэгдсэн

“Corporate”-н театрт гал гарчээ

“Corporate” зочид буудлын театрын хэсэгт гал гарчээ. Тодруулбал, тус театрын тайзны ар орчмоос гал гарч эхэлсэн ба галын дуудлагын дагуу НОБГ-ын гал унтраах 10 дугаар ангийнхан ажиллаж буй ажээ.  

Гал ойролцоогоор 30-40 минутын өмнөөс гарчээ. Яг одоогоор  галыг унтраахаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар ангийн албан хаагчид шуурхай ажиллаж байгаа юм байна. Галын шалтгааныг одоогоор хэлэх боломжгүй гэж НОБГ-ын шуурхай албаныхан мэдэгдлээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж